Каспийн тэнгисийн эргийн, Кавказын гэх тодотголтой бүрэн эрхт улс бол Азербайжан (ᠠᠽᠸᠷᠪᠠᠶᠢᠵᠠᠨ; азе. Azərbaycan) юм. Албан ёсоор Бүгд Найрамдах Азербайжан Улс (азе. Azərbaycan Respublikası) гэнэ. Уг нь Өрнөд Азийнх[5], арай өөрөөр бодвол Дорнод Европынх гэж бас хэлж болно.[6][7] Яг Азербайжан, өөртөө засах Нахчыван гэх хоёр салангид газартай. Энэ хоёрыг Армены нутаг зааглаж байдаг. Яг Азербайжан нь Армен (566 км), Гүрж (322 км), ОХУ (Дагестанаар, 284 км), Иран (432 км) дөрвөн улстай, Нахчиван нь Иран, Армен, үл ялиг зайгаар (9 км) Турктай тус тус хил залгана. Яг Азербайжан зүүнш Каспи (эргийн урт нь 713 км) хүрдэг. Азербайжанд Кавказын уулархаг газар, Каспийн тэнгисийн нам дор газар, энэ хоёрын дундах тэгш тал газар гэсэн гурван янз байц ажиглагддаг. Оростой хиллэх зурваснаа байх Их Кавказын нурууны Базардүзү уул (4,466 м) хамгийн өндөр, эсрэгээр Каспийн тэнгисийн эрэгт (-28 м) хамгийн нам цэг байна гэж тооцоолжээ. Бүхэлдээ 86,600 км² (дэлхийд 113-р том) нутагтай Азербайжанд 2011 онд 9.1 сая (дэлхийд 89-р олон) хүн аж төрөн сууж байна.[1] Энэ нь нэгж км²-т 105.8 хүн (дэлхийд 103-р шигүү) оногдож байна гэсэн үг. 2009 оны байдлаар хүн амын олонх 91.6%-ийг азербайжан үндэстэн бүрдүүлж байна.[8] Тэд түрэг салбарын огуз бүлгийн хэл яриатай болохоор турк, туркментэй арай ойр хамаатан болдог. Орон нутаг Нэгдмэл төрийн байгууламжтай Азербайжан улсын нутаг дэвсгэр үндсэн 59 аймаг (rayon, «район»), эдгээр аймгаас гадуур 10 хот (şəhər) болон салангид оршсон Нахчыван орон гээд нэр бүхий 70 нутгаас бүрдэнэ. Цаашлавал аймгууд дотроо 2698 суурин газар (bələdiyyə), хотууд дотроо дүүрэг (şəhər rayon) болж хуваагддаг. Харамсалтай нь Уулын Карабах 12 нутгийг аваад тусгаарлачихсан. Азербайжаны 70 аймаг, хот, өөртөө засах орныг ялгасан газрын зураг. Ногоон өнгөөр Уулын Карабахын эзлэсэн газрыг тэмдэглэв. Тавин есөн аймаг 1. Абшерон 2. Агжабеди 3. Агдам 4. Агдаш 5. Акстафа 6. Агсу 8. Астара 10. Балакен 11. Барде 12. Бейлеган 13. Билесувар 14. Жабраил 15. Жалилабад 16. Дашкесан 17. Шабран 18. Физули 19. Кадебай 21. Геранбой 22. Геокчай 23. Хажигабул 24. Имишли 25. Исмаиллы 26. Кельбажар 27. Кюрдамир 28. Лачин 29. Ланкеран 31. Лерик 32. Масаллы 35. Нефтечала 36. Огуз 37. Габала 38. Кахи 39. Казах 40. Гобустан 41. Куба 42. Кубатлы 43. Кусары 44. Саатлы 45. Сабирабад 46. Шеки 48. Сальяны 49. Шемаха 50. Шамкир 51. Самух 52. Сиазань 56. Тертер 57. Товуз 58. Ужар 59. Хачмаз 61. Ханлар 62. Хызы 63. Хожалы 64. Хожавед 65. Ярдымлы 66. Евлах 68. Зангелан 69. Закаталы 70. Зердаб Арван хот 9. Баку 7. Ширван 20. Гянжа 30. Ланкеран 33. Мингечевир 34. Нафталан 47. Шеки 53. Сумгаит 55. Шуша 60. Ханкенди 67. Евлах Өөртөө засах нэг орон 70. Нахчыван |
About us|Jobs|Help|Disclaimer|Advertising services|Contact us|Sign in|Website map|Search|
GMT+8, 2015-9-11 20:13 , Processed in 0.154995 second(s), 16 queries .